If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Хэрэв та вэб шүүлтүүртэй газар байгаа бол домэйн нэрийг *.kastatic.org and *.kasandbox.org блоклосон эсэхийг нягтална уу.

Үндсэн товъёог
Цаг: 0:00Нийт үргэлжлэх хугацаа:3:47

Олон нэгжтэй өгүүлбэртэй бодлого: Авто замын аялал

Video transcript

Машин нэг галлон хийгээр 25 миль туулдаг. 400 миль зам туулах ёстой ба Нэг галлон хий 3 долларын үнэтэй байг. Аяллын турш хийнд хэдий хэмжээний мөнгө зарах вэ? 400 миль туулах нь өгөгдсөн. 400 милийн аялал. Эхлээд хэдэн галлон хий хэрэглэхээ олцгооё. Нэгэнт хэдэн галлон шаардлагатайг мэдчихвэл галлон бүрдээ 3 долларын өртөгтэй нь өгөгдсөн, тэгэхээр галлон бүрд нь 3 доллараар үржүүлэхэд л хангалттай байх нь. За тэгэхээр хэдэн галлон хэрэгтэйг олчихвол 400 милиэ яг юугаар үржүүлэх ёстой вэ? Эндэх 25-аар уу? Эсвэл миль тутамд хэдэн галлон хэрэглэж байгаагаар нь уу? Нэг мильд хэдэн галлон зарцуулахыг олж, зарцуулахаа мэднэ. За үүнийг сонирхоод үзье. Үүнийг ингээд үржье. Эхлээд нэгжүүдээ бичье. Галлон/миль Нэг мильд хэдэн галлон зарцуулах вэ? Нэг галлоноор 25 миль туулна гэж бодлогод өгөгдсөн. Нэг галлоноор 25 миль явна эсвэл өөрөөр 25 миль тутамд нэг галлон хий зарцуулна ч гэж болно. Галлон тутам 25 миль гэдгийг урвуулаад миль тутамд 1/25 галлон гэж буй хэрэг юм. Одоо энэ хоёрыг үржүүлээд юу гарах вэ? Гол зорилго маань нийт хэдэн галлон шатахуун зарцуулахыг олох билээ. Тэгэхээр милиүд хоорондоо хураагдаад устах нь тодорхой харагдаж байна. 400-г 1/25-аар үржих буюу 400-г хуваах нь 25. Хялбарчилбал 400-г хуваах нь 25 буюу 16 болно. Одоо зүгээр л харанхуйгаар нэгжүүдээ хураагаад байх бус гаргасан хариугаа шалгах нь нэн чухал юм. 400-аас хэт бага 16 гэж гарч байгаа нь хэр үнэмшилтэй вэ? Та хэрэв машиндаа түлш авч үзсэн бол энэ хэрийн л байх нь ойлгомжтой, 16 галлон орчим. орчим зам туулдаг. Ямар ч байсан амьдралынхаа туршлагатай харьцуулахад болж байна. Мөн бодлогын тавилтай харьцуулахад ч энэ хэвээр байх учиртай. Галлон тутам 25 миль туулна гэж өгөгдсөн. Тэгэхээр галлоны хэмжээ милийн тоон утгаас бага бага байх нь ойлгомжтой. Тэгэхээр энэ хүртэл өөр хоорондоо зөрчилдөх зүйл алга. Гэхдээ бид эцсийн хариугаа олоогүй л байна. Аялал хэр өртөгтэй байхыг олох шаардлагатай. Одоогоор хэдий хэр шатахуун зарцуулахаа л олоод байна. 16 галлон гэж олсноо ашиглаад үүнийг галлон/доллар эсвэл доллар/галлон оор үржүүлнэ. Ямар нэгж рүү шилжих гэж байгаагаа санавал Доллар/галлон гэж үржүүлэх нь зүйтэй нь харагдана. Ингээд биччихэж болно. Доллар/галлон. Доллар гэдгээ үгээр биччихье. Доллар/галлон. Энэ хоёр нэгж хураагдана. Галлон тутамдаа хэдэн доллар ч байсан би хэдэн галлон авч байгаагаараа л шууд үржүүлж хэдий хэмжээний мөнгө төлөхөө мэддэг. Шатахуун цэнэглэхэд өдөр тутам тохиолддог зүйл шүү дээ. Нэг галлон нь 3 доллар. 16 галлон шаардлагатай байгаа. 3-ыг үржих 16. Нэг галлон нь 3 доллар. . Галлонууд хураагдаад 16-г үржих 3 доллар үлдэнэ. Энэ нь 48 доллар болох билээ. Ингээд л гүйцлээ.