If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Хэрэв та вэб шүүлтүүртэй газар байгаа бол домэйн нэрийг *.kastatic.org and *.kasandbox.org блоклосон эсэхийг нягтална уу.

Үндсэн товъёог
Цаг: 0:00Нийт үргэлжлэх хугацаа:1:34
The question says, "Plot points to show how many pieces of gum were in Violet's bubble..." but should say, "Plot points to show how many pieces of gum were added to Violet's bubble..."

Video transcript

Сүүлд зохиогдсон бохь зажлах тэмцээнд Вайолет хамгийн том нэрсний амттай бөмбөлөг үлээхийг хичээжээ. 3 секунд бүрт тэр үлээсэн аварга бөмбөлөгтөө нэг ширхэг бохь нэмж байжээ. Графикт х тэнхлэг нь хугацааг секундээр илэрхийлнэ. Тэгэхээр х тэнхлэг маань энэ байна. Харин у тэнхлэг нь Вайолетын үлээсэн бөмбөлөгт байгаа бохины тоог илэрхийлнэ. у тэнхлэг энэ байна. Цэгэн график нь 3, 6,ба 9 секундын дараа Вайолетын бөмбөлөгт хэдэн ширхэг бохь байгааг харуулна. Тэгэхээр 3 секунд бүрт тэр нэг ширхэг бохь нэмж зажилсан. Эд нарыг бүгдийг нь ийшээ тавьчихья. Бид 3 секунд, 6 секунд, 9 секундыг л анхаарах юм. 3 секунд тутамд тэр нэг бохь нэмж зажилна гэдгийг бид мэдэж байгаа. За 3 секундын дараа, 0 энд байна, Сөрөг хугацаа гэж байхгүй тул бид ийшээ явахгүй. 3 секундын дараа тэр үлээсэн бөмбөлөгтөө 1 ширхэг бохь нэмсэн. Дахин 3 секунд өнгөрөхөд дахин нэг бохь нэмнэ. oдоо түүний бөмбөлөг 2 бохьтой боллоо. Тэгээд дахин 3 секунд өнгөрөхөд 9 секундэд нэг ширхэг бохь нэмэгдэж, нийт 3 ширхэг бохьтой болно. Тэр тогтмол хурдаар үүнийг хийж байгаа болохоор зажилсан бохьны тоо ба хугацааны харьцаа тогтмол байгааг анхаараарай. 1-ийг харьцах нь 3-тай тэнцүү харьцаа нь 2-ыг харьцах нь 6, мөн 3-ыг харьцах нь 9-тэй тэнцүү юм. Хариултаа шалгацгаая. Маш сайн байна.