If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Хэрэв та вэб шүүлтүүртэй газар байгаа бол домэйн нэрийг *.kastatic.org and *.kasandbox.org блоклосон эсэхийг нягтална уу.

Үндсэн товъёог
Цаг: 0:00Нийт үргэлжлэх хугацаа:9:57

Video transcript

Нэгжийн хичээлд тавтай морилно уу. Хичээлээ эхэлцгээе. Хэрвээ би .... за хүлээж байгаарай Хэрвээ Зак гэдэг хүн тодорхой хурдаар машинаа жолоодож Өө үзэг маань хааччив? буруу хэрэгсэл ашиглачихаж. Энэ хүнийг Зак гэж нэрлэе. Тэгээд тэд 1 минутанд 28 фийтийн хурдтайгаар машин жолоодож байна. Тэгэхээр миний асуух асуулт бол 1 минутанд 28 фийт явж байгаа бол 1 секундэд хэдэн инчийн хурдтай явж байгаа вэ? Тэгэхээр секундэд хэдэн инчийн хурдтай явах вэ? За энийг бодох гээд үзэцгээе. Бидэнд 28 фийт байгаа, фийтийг бүгдээрээ фт гэж товчилъё, харин минутыг мин гэж товчилъё. 1 минутанд 28 фийт явж байгаа гэвэл эхлээд 1 минутанд хэдэн инч явж байна гэдгийг бодож гаргацгаая. Бүгдээрээ юутай ч 1 фийтэд 12 инч байгаа гэдгийг мэдэж байгаа, тийм үү? Хэрвээ мэдэхгүй байсан бол одоо та нар мэдэж авлаа. Тэгвэл нэг фийтэд 12 инч байдаг. Хэрэв тэр 1 минутанд 28 фийт явж байвал 1 минутанд явж байгаа фийтийг 12-оор үржүүлнэ. Тэгэхээр 12-ийг үржүүлэх нь 28 гэвэл, за энийг бодоодохъё, 16, 1-ийг санаад энд 56 , тэгээд 280 гэхээр (ингэж замбараагүй бодож болохгүй байх л даа.) Тоог өөрөө бодох нь хэдий зөв боловч ийм тохиолдолд тооны машин хэрэглэвэл зүгээр. Их сайн дасгал болж байна. Тэгэхээр 6, 5 дээр нэмэх нь 8 гэвэл 13, тэгээд 336 боллоо. Тэгэхээр 1 минутанд 336 инч хурдтай явж байна. Энэ бодолтон дээр сонирхолтой зүйлийг анзаарсан бол хүртвэрт 1 фийт, хуваарьт мөн ялгаагүй 1 фийт бичсэн байна. Нэгжийг яг тоо болон хувьсагч шиг бодож болно. Хүртвэр болон хуваарьт ижил тоо байвал нэмэх биш үржүүлэх үйлдэл хийж байхад хурааж болно. Фийтүүд нь хоорондоо хураагдвал бидэнд 1 минутанд оногдох инч үлдэж байна. Үүнийг өөрөөр 336фт/мин үржих нь инч/фт гэж болох байсан. Учир нь минутанд оногдох фийт эндээс гарч ирсэн ба нэг фийтэд оногдох инч эндээс гарч ирсэн. Тэгээд энэ хоёрыг нь хураачихвал зөвхөн минутанд оногдох инч нь гарч ирж байна. за тэр яахав, та нарыг нэгжийг хооронд нь баахан хурааж, толгойг чинь эргүүлэхийг хүсэхгүй байна. Гол зүйл нь юу вэ гэхээр хэрэв би 1 минутанд 28 фийт/мин хурдтай явж байвал 1 фийтэд 12 инч байдаг учир энийгээ 12-оор үржүүлсэнтэй тэнцүү инч/мин хурдтай явж байгаа гэсэн үг юм гэдгийг санаарай. Тэгэхээр би 1 минутанд 336 инч хурдтайгаар явж байгаа. Бидний бодолт хараахан дуусаагүй байгаа, учир нь асуулт дээр 1 секундэд хэдэн инчийн хурдтай явж байгаа вэ гэж байгаа. Доор байгаа зарим зүйлсийг арилгачихъя. (Энэ та нарыг эргэлзүүлж магадгүй, арилгачихъя.) (Юу гээч, энийг ч бас арилгачихъя.) ок за тэгэхээр 336 инч/мин гэж бичье, тэгээд бид секундэд хэдэн инч байгаа вэ гэдгийг мэдэх гээд байгаа шүү дээ Бид одоогийн байдлаар юу мэдэж байгаа билээ? Бид 1 минутыг... за анзаараарай, бид нар хүртвэрт минут гэж бичиж байгаа, учир нь энэ минуттай хураахын тулд шүү дээ. Нэг минут хэдэн секундтэй тэнцдэг билээ? 60 секундтэй тэнцүү, тийм үү? Энэ хэсэг жаахан төөрөгдүүлэх байх, гэвч энэ алхам бол хамгийн сайн алхам юм. Хэрэв би 1 минутанд 336 инч явдаг бол 1 секундэд хэдэн инч явах вэ? Би 1 секундэд 336 инчээс илүү явах уу? Эсвэл 336 инчээс бага явах уу? Мэдээж бага шүү дээ, яагаад гэвэл секунд бол харьцангуй бага хугацаа. Хэрвээ би ижил хурдаар энэнээс бага хугацаанд явбал бүр бага замыг явна. Тиймээс тоонд хуваах нь ойлгомжтой юм. Энийгээ 60-д хуваая. Энэ эхэндээ их ойлгомжгүй санагдана гэдгийг мэдэж байна, гэвч эхлээд том тоо ашиглах уу эсвэл жижиг тоо ашиглах уу гэдгээ бодвол илүү бодьтой тоо гарна. Нэгжийн хувьд хэрхэн бодогдохыг харахыг хүсч байгаа бол, бид бодлогоосоо минут нь ямарваа нэг нэгжтэй хураагдаад эцэст нь секунд гаргахыг хичээж байгааг харж болж байна. Хэрвээ энэний хуваарьт минут байвал энэний хүртвэрт минут байх ба харин энэний хуваарьт секунд байна. 1 минутанд 60 секунд байдаг шүү дээ. тэгэхээр энд мөн ялгаагүй минутууд нь хураагдаж байна. Үүний үр дүнд 60-ны 336-н инч/сек гарч байна. (Уучлаарай.) Одоо үүнийг хуваах гэж үзвэл, ерөөсөө хүртвэр хуваарийг 6-д хуваачихъя. 336-г 6-д хуваавал 56? 10-ны 56, түүнийгээ дахиад 2-т хуваавал 5-ны 28 болж байна. 5-ны 28-ыг харвал 5 нь 28-д 5 удаа багтана, гурав, 5.6 Тэгэхээр энэ 5.6-тай тэнцэж байна. Бүгдээрээ бодлогоо бодчихлоо. Хэрэв Зак минутанд 28 фийт хурдтай явж байвал секундэд 5.6 инч хурдтай явж байна гэсэн үг юм. Энэ ойлгомжтой байсан гэж найдаж байна. Өөр нэг бодлого бодоцгооё. Хэрвээ би секундэд 91 фийт зам туулдаг бол 1 цагт хэдэн мил явах вэ? секундэд 91 фийт. Асуулт хээн милл вэ гэж байсан. Үүнийг хуваах уу үржүүлэх үү? Бид хуваах хэрэгтэй, яагаад гэвэл энэ нь миллээс бага нэгж юм. Бид 1 милл нь 5280 фийттэй тэнцдэг гэдгийг мэднэ шүү дээ, хэрэв мэдэхгүй бол цээжлээд аваарай. Энэ бол мэдэж байхад хэрэгтэй тоо юм. За бид фийтийг устгах хэрэгтэй болж байна. Мөн секундыг цагруу шилжүүлнэ. Хэрэв секундыг цагт шилжүүлье гэвэл секундэд 91 фийт зам туулж байсан бол 1 цагт хэр рол зам туулах вэ? мэдээж үүнээс илүү зам туулна , яагаад гэвэл цаг нь секундээс илүү их хэмжигдэхүүн юм. 1 цагт хэдэн секунд байдаг билээ? Тиймээ, цагт 3600 секунд байдаг шүү дээ. 60 секунд нь 1 минут, 60 минут нь 1 цаг болно. Тийм болохоор 3600 секунд нь 1 цаг болно. Эдгээр секундүүд нь хураагдана. Бидэнд юу үлдсэн бэ гэвэл, ерөөсөө бүгдийг нь үржүүлчихье. Бидэнд хүртвэрт 91-ийг үржүүлэх нь 3600, тийм ээ? 91-ийг үржүүлжх нь 1, үржүүлэх нь 3600. Хуваарьт 5280 байна. Энэ удаад харин би жинхнээсээ тооны машин ашиглая. тооны машинаа дэлгэцэн дээрээ чирж авч ирээд та нарт ямар үйлдэл хийж байгаагаа харуулъя. за тэгэхээр 81ийг үржих нь 3600, уучлаарай алдаа гаргачлаа (анхаараарай )91-ийг үржих нь 3600, хуваах нь 5280. өө энэ тооны машин... үгүй ээ хулгана эвдэрчихсэн юм шиг байна. Би гараас оруулъя. 91-ийг үржүүлэх нь 3600, хуваах нь 5280 ... 62.05.