If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Хэрэв та вэб шүүлтүүртэй газар байгаа бол домэйн нэрийг *.kastatic.org and *.kasandbox.org блоклосон эсэхийг нягтална уу.

Үндсэн товъёог

Олон түвшний талаарх өгүүлбэртэй бодлого

Заримдаа тэнцэтгэлийн хариуг олохоос өмнө тэнцэтгэлийн олон хэсгийг урьдчилан олох хэрэг гардаг. Энд бид дундаж хурдыг олох хэрэгтэй гэхдээ эхлээд нийт зай ба нийт хугацааг олох шаардлагатай. Created by Сал Хан.

Video transcript

Умайма гэрээсээ гаран өгсүүр замаар бэлэг дурсгалын дэлгүүрлүү цагт 8 милл хурдтайгаар 45 минут явж хүрсэн байна. Тэр ирсэн замаараа уруудан 24милл/цаг хурдтайгаар гэртээ буцаж иржээ. Бэлэг дурсгалын дэлгүүрлүү яваад, гэртээ буцаж ирсэн нийт аялалдаа тэр ямар дундаж хурдтайгаар явсан бэ? Тэгэхээр тэр нийт замын турш ямар дундаж хурдтай явсныг олох гээд оролдоё. Энэ нь нийт туулсан замыг хуваах нь түүний нийт аялсан хугацаа нийт хугацаатай тэнцүү байна. Нийт зам нь ямар болох вэ? Нийт зам бол түүний бэлэг дурсгалын дэлгүүрлүү явсан зай болон, дэлгүүрээс буцаж ирсэн зай, эдгээр нь тэнцүү зай юм. Ийм байна, тэгэхээр дэлгүүр хүртэлх зайг хоёроор үржүүлнэ гэж хэлж болно. Зайг үржих нь 2, дэлгүүр хүртэлх зай, дэлгүүр хүртэлх зай. Дараа нь түүний нийт явсан хугацаа ямар байх вэ? Тэгэхээр энэ хугацаа нь дэлгүүр хүртэл явсан хугацаа, түүн дээр нэмэх нь буцаж ирсэн хугацаа. Одоо дэлгүүр хүртэлх болон дэлгүүрээс буцаж ирсэн зам нь тэнцүү гэдгийг бид мэднэ. Тийм болохоор нийт замыг дэлгүүр хүртэлх зайг 2-оор үржүүлнэ гэж хэлсэн байгаа. Дэлгүүрлүү явахад зарцуулсан хугацаа нь буцаж ирэх хугацаатай адилхан уу, эсвэл ялгаатай юу гэдгийг бид мэдэхгүй байна. Би үүнийг яаж мэдэх вэ? Тэгэхээр тэр явах болон ирэхдээ өөр өөр хурдаар явсан байна, тэр явахдаа буцаж ирэхээсээ илүү удаан явсан байна. Тэгэхээр энэ буцаж явахаас илүү урт хугацаа зарцуулсан байж таарна. Эндээс харахад үнэндээ ямар болох талаар бид аль хэдийнэ мэднэ. Тэгэхээр бид дэлгүүр хүртэлх зайг хэрхэн олох вэ? Энд “хөөе бэлэг дурсгалын дэлгүүр ийм зайд байгаа” гэж хэлэх ямар ч зүйл дурдаагүй байна. гэхдээ тэд бидэнд : умайма дэлнүүрлүү өгсөх замд цагт 8 миллийн хурдтайгаар 45 минут явсан гэж эхний өгүүлбэртээ хэлсэн Тэгэхээр бидэнд хугацаа өгсөн байна, хурд бас өгсөн байна, эндээс бид зайг олох хэрэгтэй. Энэ хажууд бодоцгооё. Бид зайг олох хэрэгтэй, тэгэхээр энд бичицгээе. Дэлгүүр хүртэлх зай, Дэлгүүр хүртэлх зай тэнцүү, бидэнд өгсөн нэгж энд байна. Энд, минут гэсэн байна, энд 8 милл/цаг гэсэн байна. Тэгэхээр үүнийг цагруу хөрвүүлцгээе. 45 минутыг цагруу хөрвүүлье. Тэгэхээр 1 цагт 60 минут байдаг гэдгээс 45 минутыг олно. Энэ нь 45/60 буюу 15-д хураавал 3/4 тай ижил байна. Тэгэхээр энэ нь 3/4 цаг болж байна, 3/4 Бол цаг, үржүүлэх нь 8 милл/цаг. Тэгэхээр дэлгүүр хүртэлх зай юу болох вэ? 3/4-г үржүүлэх нь 8 буюу үүнийг 3/4-ыг үржүүлэх нь 8 үржүүлэх нь 1 гэж бодож болох ба энэ нь 24/4 болно. Үүнийг бичье. Энэ бол 24/4 буюу тийм ээ, 24/4 нь 6-тай тэнцүү болно. Нэгж нь хураагдаад, бидэнд зөвхөн милл л үлдэнэ. Тэгэхээр бэлэг дурсгалын дэлгүүр хүртэл 6 милл байх нь. 2-г үржүүлэх нь бэлэг дурсгалын дэлгүүр хүртэлх зай. Энэ бүгд 12 милл болно, 12 милл бол түүний аялсан нийт зам юм. Одоо, бэлгийн дэлгүүр хүртэл ямар хугацаанд явсан бэ? Тэд бидэнд , энэ бол 45 минут гэдгийг альхэдийнэ хэлсэн байгаа Энд бүгдийг цагаар бичихийг хүсч байна. Энд бүгдийг цагаар илэрхийлбэл манай дундаж хурд бас цагаар илэрхийлэгдэнэ гэж бодож байна. Тэгэхээр бэлгийн дэлгүүр хүртэлх зай бол 3/4 цаг байгаа, 3/4 цаг. Тэгвэл дэлгүүрээс буцахдаа ямар хугацаа зарцуулсан бэ? Тэгэхэр бид түүний дэлгүүрээс буцаж ирсэн хурдыг мэдэж байгаа, Дэлгүүрээс буцаж ирэх зайг мөн бид дэлгүүрлүү явах зайтай тэнцүү гэдгийг альхэдийнэ мэдсэн байгаа. Тийм болохоор бид энэ зайг авч болно, энэ зай 6 милл, энэ нь дэлгүүр хүртэлх зай, 6 миллийг буцаж ирэх хурд буюу энэ нь дэлгүүр хүртэлх зай, 6 миллийг буцаж ирэх хурд буюу 24милл/цагт хуваана. Тэгэхээр бидэнд өгсөн 24милл/цагт хуваавал 6/24 нь 1/4тэй ижил ба 1/4 болно. Миллийг милл/цагт хуваана гэдэг нь миллийг үржих нь цаг/миллтэй ижилхэн ба милл нь хураагдаад 1/4 цаг гэж гарна. Энэ нь тэр 1/4 цагт буцаж ирнэ гэсэн үг. Үүнийг эхнээс нь л ижил өнгөөр бичсэн, ижилхэн ногоон өнгөөр бичье, энэ нь манай хичээлд нийцэж байгаа юм. Ногооноор бичье. Тэгэхээр 1/4 цаг. Тэр бэлгийн дэлгүүрлүү явахдаа удаан явсан, 3/4 цаг явсан байна. Буцаж ирэхдээ ердөө 1/4 цаг явсан байна, 1/4 цаг. Одоо бид бүх замын турш явсан дундаж хурдыг олоход бэлэн боллоо. Түүний бүх замын туршид явсан дундаж хурд бол нийт замыг, энэ нь 12 милл, хуваах нь нийт хугацаа, 3/4 дээр нэмэх нь 1/4 энэ яг нэг цаг болж байна. Тэгэхээр түүний дундаж хурд нь 12/1 буюу 12милл/цаг, Түүний дундаж хурд нь 12милл/цаг. Та нар магадгүй ингэж хэлэхийг ятгах байх, хүүе хүлээгээрэй, яагаад 24, 8 ын дундаж биш юм бэ гэж. гэвч энэ зөв биш, яагаад гэвэл тэр эдгээр хурдаар өөр өөр хугацаанд явсан. Тийм болохоор үүнийг бодоход хамгийн гол зүйл нь нийт зам болон нийт хугацааг олох юм. Эхний өгүүлбэрт бидэнд нийт замын хагас нь өгсөн, дэлгүүр хүртэл явсан хугацаа өгсөн байгаа. Тэгээд дараагийн өгүүлбэрээс буцсан хугацаа болон нийт хугацааг олж чадсан. Тэд бидэнд дэлгүүр хүртэл явсан хугацааг өгсөн, дэлгүүрээс буцаж ирэхэд туулах зам болон өгсөн хурдыг ашиглаад хариугаа оллоо. Тэгээд нийт замыг нийт хугацаанд хуваагаад 12милл/цаг гарсан.