If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Хэрэв та вэб шүүлтүүртэй газар байгаа бол домэйн нэрийг *.kastatic.org and *.kasandbox.org блоклосон эсэхийг нягтална уу.

Үндсэн товъёог
Цаг: 0:00Нийт үргэлжлэх хугацаа:2:01

Video transcript

Мирандагийн цэвэрлэгээ үйлчилгээний компаний ханш нь 8 оффис цэвэрлэхэд 280 доллар байдаг. Тэгвэл уг компанийн 1 оффис цэвэрлэх ханш хэдэн доллар вэ? Тэгэхээр тэд 8 оффис цэвэрлэхэд 280 доллар авдаг. 8 оффис цэвэрлэхэд 280 доллар. . Бүгдээрээ үүнийг хялбарчилж болно. Бид эдгээрийг хоёуланг нь ерөнхий хуваагчид нь хувааж болно гэдгийг харж байна. Үүнийг харахад 8-д хувааж болох юм байна. 200 болон 80 гэсэн 2 тоог аль альныг нь 8-д хувааж болж байна. Хүртвэр ба хуваарийг 8-д хуваацгаая. 28-д 8 гурван удаа багтана, 3-ыг үржих нь 8 нь 24, Хасвал 4 үлдэж байна. 8-аас 4-ийг хасаад 4. 0-ийг буулгаж ирвэл 40-д 8 нь яг 5 удаа багтана. -5ийг 8аар үржүүлбэл 40, юу ч үлдсэнгүй. Тэгвэл 280-ыг 8-д хуваахад 35 гарч байна. 8-ыг 8-д хуваавал 1 Энэ үнэлгээг хялбарчилбал нэг оффис тутамд авах үйлчилгээний төлбөр 35 доллар гарч байна, Эсвэл 1 оффис тутамд 35/1 доллар буюу яг нөгөө л 35 доллар гарч ирж байна. Ингээд болж байна. Компаний 1 оффис цэвэрлэхэд авах төлбөр 35 доллар болж байна.