Үндсэн товъёог
Алгебрын өмнөх
Course: Алгебрын өмнөх > Unit 8
Lesson 5: Проценттой өгүүлбэртэй бодлого- Проценттой өгүүлбэртэй бодлого: 100 нь 80-н хэдэн процент вэ?
- Проценттой өгүүлбэртэй бодлого: Ямар тооны 15% нь 78 вэ?
- Процент оролцсон өгүүлбэртэй бодлого: Цэвэрлэгээний лааз
- Проценттой өгүүлбэртэй бодлогууд: Оцон шувуу
- Процентоор өсөх
- Процентийн бодлого бодох
- Рационал тоон өгүүлбэртэй бодлого: гоо сайханы бараа
- Рационал тоон өгүүлбэртэй бодлого: такси
- Рационал тоон өгүүлбэртэй бодлого: сургуулийн тайлан
- Рационал тоон өгүүлбэртэй бодлого
© 2023 Khan AcademyАшиглалтын нөхцөлНууцлалын бодлогоCookie Notice
Рационал тоон өгүүлбэртэй бодлого: сургуулийн тайлан
Эхлээд энэ бодлогыг дүрслэн хараарай, дараа нь аравт болон энгийн бутархайн хасах болон үржих үйлдэл ашиглан бодлогоо бодоорой. Created by Сал Хан.
Want to join the conversation?
No posts yet.
Video transcript
Жоли текст боловсруулагч дээр сургуулийн тайланг хийж байна. Тэр хуудасны голд нь 13.09см өргөнтэй зураг байрлуулахыг хүссэн. Хуудасны өргөн нь 21.59см. Зураг голлосон байхын тулд зүүн талд нь хэр өргөн зай үлдээх вэ? Тэгэхээр юу болж байгааг төсөөлье. Бидэнд 21.59см өргөнтэй хуудас байгаа. Тэгэхээр энд байгаа энэ зай бол 21.59см юм. Энд байгаа энэ бол манай хуудас. Би бодит хуудсыг зурж үзүүлье. Цаас ихэвчлэн цагаан байдаг болохоор үүнийг цагаанаар зуръя, Тэгэхээр энэ бол түүний хуудас. өргөн нь 21.59 см. Яг ийм гэсэн үг. Энэ яг ч цаасны хэмжээ биш л дээ, гэхдээ бид энэ дээр бодож болно. Тэр 13.09см өргөнтэй зургийг хуудасны төвд байрлуулахыг хүссэн. тэгэхээр зураг Би үүнийг цэнхэр өнгөөр хийе. Энэ цэнхэр биш байна. Зураг нь 13.09см. Тэгэхээр энэ зураг яг энд байна гэж бодъё. Тэгэхээр энэ зургийг хуудасны яг голд байрлуулахыг хүсч байгаа. Энэ бол 13.09 см. Асуулт нь "зураг голлосон байхын тулд зүүн талд хэр өргөн зай үлдээх вэ" гэсэн байгаа. Тиймээс тэд "зураг яг төвд нь байхын тулд энэ зай ямар байх вэ" гэдгийг асууж байна. Тэгэхээр гол түлхүүр нь хэрэв зураг төвд нь байгаа юм бол энэ зай нь энэ зайтай ижил байна, Тэгвэл зураг яг голлоно. Ямарч байсан энэ нь адилхан байх болно. Тэгэхээр үүнийг бодох нэг арга нь Зүгээр л 21.59см-ээс 13.09см-ийг "авна" гэж хэлж болно. Хэрэв үүнийг хийвэл бид энэ зайн дээр энэ зайг нэмсэн нийлбэр хэр их үлдсэнийг мэднэ. Тэгээд тэр зайны хагастай тэнцүү зайг олохыг хүсч байгаа. Дараа нь бид зүүн талд нь үүний хагастай тэнцүү зайг , мөн баруун талд нь ийм зайтай байрлуулна. Тэгэхээр зүүн болон баруун захын зайны нийлбэр хэд гарахыг харцгаая. Энэ бол 21.59см, Энэ 21.59см-ээс хасах нь 13.09 см. Энэ-- за харцгаая, Энэ бол 8.50см-- энэ бол хоёр талын зайн нийлбэр. Зүүн эсвэл баруун талын зай биш. Энэ -- зүүн нэмэх нь баруун захын зай нь 8.50см. Энэ бол энэ зайн дээр нэмэх нь энэ зай. Одоо хэрэв зүүн захын зайг олъё гэвэл бид юу хийх вэ? хэрэв бид үүнийг голлуулахыг хүсвэл бид зүгээр л зүүн баруун захын хооронд жигд хуваахыг хүсч байна. Тэгэхээр 2-т хуваана. Хэрэв 8.50-ыг 2-т хуваавал эсвэл 1/2-оор үржүүлж болно. Энэ арай ойлгомжтой байж болох юм. Аль ч тохиолдолд болно. Хэрэв 1/2-оор үржүүлбэл бидэнд 8.50-ийн хагас буюу 4.25см үлдэнэ. Тэгэхээр бид үүнийг голлуулахыг хүсвэл энэ зай 4.25 байх нь. Тэгэлгүй яахав, энэ зай 4.25см болж байна. 4.25 дээр 4.25 нэмэхэд, 8.50 байгааг хараарай. Үүн дээр энэ 13.09-ийг нэмбэл манай хуудасны өргөн гарч байна. Тэгэхээр зүүн талаас хэр зай үлдээх вэ? 4.25см.