If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Хэрэв та вэб шүүлтүүртэй газар байгаа бол домэйн нэрийг *.kastatic.org and *.kasandbox.org блоклосон эсэхийг нягтална уу.

Үндсэн товъёог
Цаг: 0:00Нийт үргэлжлэх хугацаа:5:05

Video transcript

Энэ хүснэгт нь бидэнд 24:40 -тэй тэнцүү харьцааг харуулжээ. 24ыг харьцуулах нь 40 гэж энд бичсэн байна, тэгвэл дутуу утгыг нөхөж бич. 24, 24 Хүртвэр нь 24. Хуваарь нь 40 байна. Тэгэхээр та нар 24/40 -ыг бодож чадна, Гэхдээ энэ хүртвэр, энэ хуваарийн хоосон зайнуудад тэнцүү харьцаатай байхаар тоо нөхөж бичихийг биднээс хүсчээ. Эдгээрийг бодох маш олон арга байгаагаас магадгүй хамгийн амархан арга нь бидэнд хүртвэр хуваарь аль аль нь өгсөн болохоор энэ харьцааг ашиглан үүнийг гаргах юм. Жишээ нь ,энд байгаа нэгийг харвал хүртвэр нь 12 байна, 24-ын хагас. Тэгэхээр хуваарь нь бас хуваарийн хагас буюу 40-ын хагас байна. Бид энд 20-ыг тавьж болно, тэгээд дараагийхыг харъя. Хэрэв энэ 3-ыг энэ 12-той харьцуулвал 12-г 4-т хувааж 3 гарсан байна. Тэгэхээр хүртвэрт 4-т хуваасныг тавина. Хуваарийг мөн 4-т хуваана. Тэгэхээр 20-ыг 4-т хуваавал 5. Энэний хүртвэрт дахиад нэг нөхөх хэсэг байна. Энэ хуваариас энэ хуваарь нь 2 дахин их байна. 40-өөс 80 нь яаж гарсныг харвал энэ нь 2 дахин авсан байна. Тэгэхээр энд 48-ыг бичнэ. Бид энд юу хийсэн бэ гэвэл энд дөрвөн тэнцүү харьцаа бичлээ. 3-ыг харьцах нь 5 буюу 3/5 нь 12-ыг харьцах нь 20, мөн 24-ыг харьцах нь 40, 48-ыг харьцах нь 80-тай тэнцүү харьцаа байна. гэж зөв хариуг авлаа. Дахин нэгийг ажиллая. Доорх хүснэгтэнд 27/75тай тэнцүү утгатай боловч бүгд ялгаатай байх энгийн бутархайнуудыг бичжээ. Энэ хүснэгт нь 18/55тай тэнцүү харьцааг харуулж байна. За яахав. Тэгэхээр эдгээр нь бүгд 27/75 тай тэнцүү, Харин эдгээр нь бүгд 18/55тай тэнцүү, Аль бутархай нь их вэ? 27/75 уу 18/55 уу? Тэгэхээр энэ бол их сонирхолтой зүйл байна. Тэгэхээр юу хийх вэ гэдгийг та нар мэдэж байгаа, энэ 2-ыг та нар хараад эдгээрийн хуваарь нь ялгаатай байна. тэгэхээр хэрхэн харьцуулах вэ? Эдгээрийг харьцуулах хамгийн сайн арга нь эдгээр тэнцүү бутархайнуудаас нэг тоог хайна. хүртвэр ижил болж байна уу, эсвэл хуваарь нь ижил болж байна уу За харцгаая, энд байрлаж байна. Тэгэхээр энэ байрлалд 27/75 нь 54/150 гэсэн банйа. Харин энд 18/55ыг харж байна, энд 54 байна, энэ 54-ыг харъя, учир нь энэ бол ижил хүртвэр байна. Үүнийг хийснээр харьцуулалт хийхэд амар байдаг. 54/150 ба 54/165ын аль нь бага вэ? За хэрвээ хүртвэр нь ижил байвал их хуваарьтай нь бага тоо байдаг. 54/165 нь 54/150-аас бага тоо байна гэдгээс 18/55 нь 27/75аас бага гэж хэлж болно. Тэгэхээр эдгээрийн аль нь вэ харцгаая. Энд 27/75 нь 18/55аас их гэсэн байна, тэгэхээр энэ хариу зөв байна. Эдгээрээс ахиад нэгийг хийцгээе. Лунарагийн найзууд уралдаж гүйжээ. Тэдгээрийн аль аль нь тогтмол хурдаар, 0 хугацаанаас гүйж эхэлжээ. Эдгээр хүснэгтийн аль нь Лунарагийн найзуудын нэгнийх нь тодорхой хугацаанд аялсан замыг харуулж чадах вэ? Тэгэхээр тэд уралдаанд гүйж байгаа. Тэдгээрийн аль аль нь тогтмол хурдаар, 0 хугацаанаас эхэлж гүйсэн байгаа. Тэгэхээр хүснэгт. Тэгэхээр хүснэгт 1 Гүйсэн зай нь метрээр байна. Тэд тогтмол хурдаар гүйж байгаа. Эдгээр байж болох бүх хүснэгтэнд гүйсэн зай болон хугацааны харьцаа тогтмол байх ёстой. Тэгэхээр энд 3:2 харьцаа байна. Хэрэв туулсан зам нь 3 дахин ихэсвэл хугацаа ч бас 3 дахин ихэснэ. Хэрэв туулсан замыг 5-аар үржүүлбэл хугацааг ч мөн 5-аар үржүүлнэ. Тэгэхээр хүснэгт 1 нь бүрэн үндэслэлтэй байна. Энийг сонгоё. Хүснэгт 2. 11:4, тэгээд 12:5. Энд нэгээр нэмэгдэж банйа, гэхдээ харьцаа нь ижил биш юм. 11:4 нь 12:5 тай ижил биш. Тэгэхээр энийг сонгохгүй, Энд байгаа хүснэгт нь үндэслэлгүй байна. Хүснэгт 3. Тэгэхээр 1:1, зай нь 2 дахин ихсэхэд хугацаа мөн 2 дахин ихэссэн байна. Зай нь 3 дахин ихсэхэд, 1 -ээс 3 дахин ихсэхэд, хугацаа нь 3 дахин ихсээгүй байнна. Тэгэхээр хүснэгт 3 нь утгагүй байна. Хүснэгт 4. 14:10. Тэгэхээр энэ нь ижил харьцаатай..., за харцгаая, хэрвээ 2-т хуваавал 7:5 гээд ижил харьцаатай байна. Эдгээр тоонуулыг 3-т хуваавал,бас эдгээрийн хоёр талыг 7-д хуваавал 7:5 гэсэн харьцаа гарч байна. Тэгэхээр хүснэгт 4 нь бүрэн үндэслэлтэй санагдаж байна, тэгэхээр хариултыг шалгая, энэ мөн байна.