If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Хэрэв та вэб шүүлтүүртэй газар байгаа бол домэйн нэрийг *.kastatic.org and *.kasandbox.org блоклосон эсэхийг нягтална уу.

Үндсэн товъёог

Пропорцтой асуудлыг шийдвэрлэх

Жаяда сонин хүргэхэд 3 цаг зарцуулдаг. Тэрээр 1 цагт сонин хүргэх харьцаа нь юу вэ? Created by Сал Хан and Monterey Institute for Technology and Education.

Video transcript

Жейда сонин хүргэлтээр 189 сонинг 3 цаг хүргэдэг. Тэгвэл түүний 1 цагт сонин хүргэх үзүүлэлтийг ол. Тэгэхээр эхний энэ өгүүлбэрт тэр 189 сонинг 3 цагт хүргэдэг гэсэн байна. Тэнгэл 189 сонин бүрт 3 цаг зарцуулдаг гэж эхний өгүүлбэрт хэлсэн байна. Гэхдээ бид түүний 1 цагт сонин тараах үзүүлэлтийг олохыг хүсч байгаа, Тийм болохоор энд байгаа энэ үзүүлэлтийг эргүүлж болно. Хэрвээ бид үүнийг эргүүлбэл 3 цаг тутамд 189 сонин тараадаг гэж хэлж болно, энэ бол яг ижилхэн мэдээлэл юм. Эргүүлбэл хүртвэрт ийм болно, хуваарьт ийм болно. Энийгээ хялбар хэлбэрт бичье. За харвал энэ дээр байгаа тоо 3-т хуваагдах юм байна, 1 нэмэх нь 8 гэхээр 9, нэмэх нь 9 тэнцүү 18. Тэгэхээр энэ бас 3-т хуваагдана. Тэгвэл энэ хүртвэр болон хуваарийг 3-т хурааж хялбарчилж болно. 189-ыг 3-т хуваавал Энэ доор энэ үйлдлээ хийцгээе. 189-ыг 3-т хуваавал 18-д 3 нь 6 удаа багтана. 3н 6н 18. хасвал 9 бууж ирээд, 18-аас хасах нь 18 тэнцүү тэг. 3 нь 9-д яг 3 удаа багтана. 3н 3-ын 9. үлдэгдэл байхгүй. Тэгэхээр 189-ыг 3-т хуваавал 63 гарах ба 3-ыг 3-т хуваавал 1 болно. Та нар хүртвэр болон хуваарийг ижил тоонд хуваах ёстой. Тэгвэл одоо бидэнд 1 цаг бүр 63 сонин гэж гарлаа. Өөрөөр бид 63сонин/1 цаг гэж бичиж болно. тэгэхээр 63сонин/1 цаг гэж бичиж болно. 1 цагт үүнийг бас 63гэж бичиж болно, учир нь 63/1 бол 63 сонин/цаг -тай адилхан.