If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Хэрэв та вэб шүүлтүүртэй газар байгаа бол домэйн нэрийг *.kastatic.org and *.kasandbox.org блоклосон эсэхийг нягтална уу.

Үндсэн товъёог

Хувьсагчтай илэрхийллийн утгыг олцгооё: температур

Энэ жишээнд бид Цельсийн температурыг Фарангейтын температур руу хөрвүүлэх томьёо ашиглана. Цельсийн температурт утга орлуулан Фарангейтын хэмээр хариугаа гаргацгаая. Бидэнд дасгал хийх сайхан бодлого байна. Created by Сал Хан and Monterey Institute for Technology and Education.

Video transcript

Фаренгейтын томъёогоор Цельсийн 25 градусыг Фаренгейтын темпратурын хэмээр илэрхийл. F нь 9/5* С+ 32 бөгөөд тиймээс бидэнд хувиргах зүйл нь Цельсийн 25С байна. Тиймээс бид үүнийг "С"-н оронд тавьж болох бөгөөд ингээд Фарангейтийн хэмийг олж болох нь ээ. Тиймээс одоо үүнийг хийцгээе. Одоо бид F= 9/5 *25+32 С-н оронд 25-г тавьж бодно. Одоо 9-г 25 удаа үржүүлэхийн өмнө үүнийг бид хялбарчилж болно. 9/5* 25/1 гэж бичих нь ижил утгыг агуулна. Тиймээс бидэнд байгаа тооноос харахад бутархайн хуваарийг бид 5-д хувааж болно. Хэрвээ бид 25-г 5-д хуваавал 5 гарна. Хэрвээ 5-г 5-д хуваавал 1 гарна. Тиймээс энэ нь 9*5+32 болж хувирна. Одоо тэгэхээр 9*5=45 болж Гүйцээж бодвол 45+32 = 77 буюу Фарангейтийн 77 градус болж хувирна.