If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Хэрэв та вэб шүүлтүүртэй газар байгаа бол домэйн нэрийг *.kastatic.org and *.kasandbox.org блоклосон эсэхийг нягтална уу.

Үндсэн товъёог

Рационал тоон өгүүлбэртэй бодлого: гоо сайханы бараа

Хэмжилтийн нэгжүүдээ эргэн санаж байна уу? Минутыг цаг руу хөрвүүлэн энгийн бутархайн талаарх мэдлэгээ энэ бодлогыг бодоход ашиглаарай. Created by Сал Хан.

Video transcript

. Жесс саяхнаас байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бизнес эхлүүлжээ. Тэр хөршүүддээ бүтээгдэхүүний дээжээ савлаж тараан бүтээгдэхүүнээ сурталчлахыг хүсчээ. Тэр нэг уутыг бэлтгэхэд 2 минут зарцуулж байгааг тооцоолжээ. Хэдэн цаг- тэд бидэнд минут гэж өгсөн байгаа одоо харин цаг гэсэн байна- хэрэв тэр энэ ажилдаа өөрийн 7 найзаа туслуулахаар болсон бол 1200 уут дээжийг бэлтгэхэд хэдэн цаг зарцуулах вэ? Тэгэхээр бидний бодох нэг зүйл бол, тэр өөрөө үүнийг хийсэн бол хэр хугацаа зарцуудах байсан бэ? Тэгэхээр тэр нэг уутыг бэлтгэхэд 2 минут болдог. Бидэнд 12 биш ээ, 1200 уут байгаа, Энэ 1200 уут нэг бүрт 2минут зарцуулна гэсэн үг. Энэ 2-ыг үржүүлэх нь 1200 бол 2400 минут. Энэ бол хэрэв тэр ганцаараа ажилласан бол зарцуулах хугацаа, Гэхдээ тэр 7 найзтайгаа байгаа. Бид уут бүрийг бэлдэхэд 2 минут зарцуулна гэж бодож болно. Одоо бид 7 хүнтэй болчихлоо гээд 7-д хуваах гэж байж магадгүй, Гэхдээ энэ бол бяцхан заль юм. Тэр 7 найзаасаа тусламж гуйсныг санаарай, тэгэхээр тэнд 8 хүн оролцсон. Жесс болон түүний 7 найз. Тэгэхээр энэ нь Жесс ганцаараа хийснээс 8 дахин хурдан байна гэсэн үг. энэ бол тэр зөвхөн ганцаараа байхад юм. Хэрэв та нар 8 хүнтэй болчихвол 8 дахин бага хугацаа зарцуулна. 8 хүнтэй,гэхээр энэ 2400-г хуваах нь 8 буюу 300 минут болно. Манай асуултанд хэдэн цаг гэж асуугаад байгаагаас бусдыг нь бид бараг бодчихлоо. Тэгэхээр 300 минут хэдэн цаг вэ? 1 цагт 60 минут байдаг гэхээр 300 минут нь мин гээд товчоор биччихье, 60мин/цаг-т хуваавал 300-г хуваах нь 60 гэхээр 5 цаг болно. Тэгэхээр Жесс болон түүний 7 найз, нийт 8 хүн бүх ууттай дээжийг 5 цаг бэлтгэнэ.