If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Хэрэв та вэб шүүлтүүртэй газар байгаа бол домэйн нэрийг *.kastatic.org and *.kasandbox.org блоклосон эсэхийг нягтална уу.

Үндсэн товъёог

Дүрсүүдийн төсөө ба & хувиргалт

Саль өгөгдсөн хоёр олон өнцөгтүүдийн хувьд хувиргалтаар өнцгийн хэмжээ хадгалагдсанаар тэдгээр нь хоорондоо төсөөтэй эсэхийг тодорхойлж байна. Created by Сал Хан.

Video transcript

. EFGH, ABCD хоёр дөрвөн өнцөгтийг зөөлт, эргүүлэлт, тэгш хэмийн хувиргалт болон сунгалтын зарим хувиргалтыг хослуулан хэрэглэхэд эдгээрийн орой давхцаж байвал эдгээр нь төсөөтэй. Төсөө тэлэлт ашиглахыг зөвшөөрдөг гол учир нь эдгээр дүрсийн нэг нь хэмжээгээрээ том эсвэл жижиг байгаа юм. Хэрвээ бид тэнцүү дүрсийн тухай ярьж байгаа бол томруулж, жижигрүүлж болохгүй. Бид зөвхөн зөөлт болон эргүүлэлт, тэгш хэмийн хувиргалтыг л хэрэглэж болно. Гэхдээ бид хийж чадах нь уу харцгаая. Эхлээд үүнийг зөөе. Эхлээд энэ дүрсийг зөөцгөөе. Энэ цэг нь энэ оройтой давхцаж байхаар зөөе. Одоо үүнийг эргүүлцгээе. Энд байгаа E цэгийг тойруулан эргүүлж байна. Тэгэхээр энд байхаар авъя. Талуудаас тэнцүүлж болох хоёрыг нь авсан. Одоо үүнийг багасгая. Үүнийг багасгацгаая. Тэгэхээр энэ байна, үүнийг энд тавьцгаая, энийг өөрчлөхгүй байхыг хүсч байна, багасгаад харцгаая. Чадчихлаа. Тэгэхээр дан зөөлт, эргүүлэлтээр би тэгш хэмийн хувиргалтыг хэрэглээгүй ч зөөлт, эргүүлэлт, сунгалт ашиглаад эдгээр оройг давхцуулж чадлаа. Тэгэхээр энэ хоёр дүрс нь төсөөтэй юм. Тэгэхээр ТИЙМ, энэ тэгш өнцөгтүүд төсөөтэй. Эдгээрээс ахиад нэгийг ажиллацгаая. за энэ хоёр гурвалжин нүдэн баримжаагаар харахад энд байгаа гурвалжнаас илүү өндөр юм шиг харагдаж байна Тэгэхээр тэд төсөөтэй биш гэж бодож байна, гэхдээ эрхбиш оролдоод үзэцгээе. За зөөцгөөе, магадгүй энэ C цэг нь F цэгт харгалзаж болох юм, энэ аль хэдийнэ тодорхой харагдсан ч тийм биш. Гэхдээ үүнийг сунгаад харцгаая. Энэ цэгийг энд байрлуулна. Тэгээд сунгаад үзье. CB хэрчмийн төгсгөлийн цэгийг сунгасны дараа FE хэрчмийн төгсгөл дээр буух нь тодорхой харагдаж байна. Гэхдээ бүгд давхцахгүй байна. үүнийг сунгах гээд өөр газар байна, жаахан оролдоод үзэхэд D цэг нь A цэгээс Тэгэхээр эдгээр хоёр гурвалжин нь төсөөтэй биш нь тодорхой.