Уншиж байна

Video transcript

. Хувиргалтуудыг дараалан хийж дүрсийг хөдөлгөөд .... энд байгаа энэ дүрсийг CORAL дээр дүрслэх гээд оролдоорой. Тэгэхээр C-O-R-A-L олон өнцөгт энд байна. Ингээд бид эдгээр дүрсүүд тэнцүү юу гэдгийг олох ёстой. Хэрвээ бид зөөлт, эргүүлэлт, ба тэгш хэмийн хувиргалтуудыг хослуулснаар C-O-R-A-L дүрсийн оройнууд дээр энэ дүрсийн оройнуудыг буулгаж чадвал эдгээр нь тэнцүү дүрсүүд байна. энд байгаа зөөлт, эргүүлэлт, тэгш хэмийн хувиргалтын хэрэгслүүдийн заримыг нь ашиглан хийцгээе. Эхлээд яах вэ гэхээр бие биетэй нь ойрхон болгож хувиргацгаая. Энд нэг оройг ерөнхий байхаар авсныг хараарай. Би зүгээр л нэг ерөнхий цэг авчихлаа. Хэрэв энэ хоёр дүрс тэнцүү бол эдгээр нь хоорондоо адилхан байх ёстой. Харин одоо эдгээр нь бие биенийхээ тусгал гэдэг нь маш тодорхой харагдаж байна. Тэгш хэмээр хувиргацгаая. Хэрэв би яг энд нэг цэг аваад яг голоор нь явбал , тэгээд би энэний дагуу тэгш хэмтэй хувиргавал магадгүй болчих юм шиг харагдаж байна. За боллоо. Багахан хувиргалт хийж тэгш хэмээр хувиргаснаар эдгээр дурсүүдийн оройнууд бие биедээ буусан. Тэгэхээр эдгээр нь тэнцүү гэдэг нь тодорхой.