If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Хэрэв та вэб шүүлтүүртэй газар байгаа бол домэйн нэрийг *.kastatic.org and *.kasandbox.org блоклосон эсэхийг нягтална уу.

Үндсэн товъёог

Гомотет хийсний дараа талын урт

Саль дүрсийг хувиргаад өмнөх зураг ба үүссэн зургийн талуудын уртыг харьцуулна. Created by Сал Хан.

Video transcript

. Доорх график ABC гурвалжин ба P цэгийг агуулжээ. ABC гурвалжныг P цэгт төвтэй, 2 коэффициенттэйгоор сунгаж зур. Үнэндээ бид үүнийг сунгахыг хүсч байгаа, тэгэхээр бүх цэг нь P цэгээс орших үайнаас хоёр дахин хол болно. жишээ нь, энд багйаа B цэг нь P цэгтэй ижил ординаттай, харин абсцисс нь 3-аар илүү байна. Тэгвэл энэ зайг 2 дахин ихэсгэхийг хүсч байгаа. Энэ зураглалд B цэгрүү ямар зайд байна, түүнээс 2 дахин их зайд аваачна. 3 нэгж зайтай байна, тэгвэл 6 нэгж явна. P цэгийн абсцисс 3 дээр байхад бид 9 дээр байна. мөн адилаар C цэг нь P-ээс 3 нэгжийн доор байна. Тэгвэл бид энэнээс 2 дахин их зайд очно, тэгэхээр 3-аар илүү явна. A цэг нь P-ээс 4 нэгжээр дээш байна. тэнэхээр бид 4-өөр илүү явна. бид 2 дахин илүү явна 1, 2, 3, 4 Тэгээд бид тэнд цэгээ авах болно. AB талын урт болон энэ зураг дээрх уртыг ол гэжээ. AB энд байна, бид хоёр цэгийн хоорондох зай олох томъёо хэрэглэж болох юм, за харцгаая. Энд суурь нь байна, энэ хоёр цэгийн х тэнхлэг дээрх өөрчлөлт 3, у тэнхлэг дээрх өөрчлөлт 4 байна. тэгэхээр энэ нь 3, 4, 5 талтай тэгш өнцөгт гурвалжин байх нь. 3-ын квадрат дээр нэмэх нь 4-ийн квадрат тэнцүү 5-ын квадрат. Тэгэхээр AB нь 5 нэгж урттай байна. үнэндээ пифагорын теоремоос оллоо. Энэ зураг дээрх талууд нь 2 дахин урт байгаа. Тэгээд энийг үнэхээр хэрэг болох эсэхийг харцгаая. Энд байгаа эн бол суурь нь байна, түүний урт нь 6. Харин энэ өндөр нь , у дээрх өөрчлөлт. Яагаад гэвэл би үнэхээр тэгш өнцөгт гурвалжин гипотенуз болох энэ талын уртыг олохыг оролдож байна. Надад одоо зурах хэрэгсэл алга. Гэхдээ энд байгаа өндөр нь 8. тэгэхээр 8-ын квадрат 64 дээр 6-ын квадрат 36-г нэмбэл 100 буюу энэ нь 10-ын квадрат. Анзаараарай, манай сунгалтын коэффициент 2, харгалзах талууд нь 2 дахин урт байна. Эдгээр цэгүүпийн аль нь ч гэсэн сунгалтын төвөөс 2 дахин хол зайд оршиж өайгаа.