If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Хэрэв та вэб шүүлтүүртэй газар байгаа бол домэйн нэрийг *.kastatic.org and *.kasandbox.org блоклосон эсэхийг нягтална уу.

Үндсэн товъёог
Цаг: 0:00Нийт үргэлжлэх хугацаа:1:13

Video transcript

Эдгээр өөр байрлалтай өгсөн хоёр дүрсийг тэнцүү юу гэдгийг харцгаая. Тэгэхээр шалгахын тулд бүгдээрээ үүнийг зөөнө, эргүүлнэ, мөн тэгш хэмтэйгээр хувиргана. Бид магадгүй эхлээд үүнийг зөөх хэрэгтэй. Хэрэв эдгээр нь тэнцүү дүрсүүд бол E цэг нь яг миний зааж байгаа энд байх ёстой. Бусад цэгүүд нь мөн бие биедээ харгалзах ёстой. Одоо багахан эргүүлэх гээд оролдоод үзье. Өө, ингэж эргүүлэхийг хүсээгүй шүү дээ. Бусдаасаа дээр байгаа энэ E цэгийг тойруулан эргүүлэхийг хүсэж байна. Яг ингэж. Энэ нь үүнийг яг тэгш хэмтэй хувиргасан юм шиг харагдаж байна. Хэрэв энэ шулууны хувьд тэгш хэмтэй хувиргавал яг энэн шиг харагдана. За эргүүлье, өө үгүй ээ, Энэ жаахан төвөгтэй юм. Үүнийг тэгш хэмтэй хувиргахад E цэг, P цэг, N цэг нь яг ижил байранд бууж байна. Гэвч C цэг энэ харгалзсан цэг дээрээ буухгүй байна. Тийм болохоор энэ хоёр олон өнцөгт тэнцүү биш байна. Энэ бол эргүүлэлтийг хийх нь яагаад чухал вэ гэдгийн шалтгаан юм. тэгэхээр эдгээр нь тэгцүү биш байна зөөлт, эргүүлэлт болон тэгш хэмийн хувиргалтаар яг давхцахгүй байна. Тэгэхээр эдгээр олон өнцөгтүүд тэнцүү юу? Гэвэл ҮГҮЙ.