If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Хэрэв та вэб шүүлтүүртэй газар байгаа бол домэйн нэрийг *.kastatic.org and *.kasandbox.org блоклосон эсэхийг нягтална уу.

Үндсэн товъёог

Дүрсийн хувиргалт: Агшилт

Салд координатын хавтгай дээр гурвалжин өгчээ. Тэрээр гурвалжныг координатын эх дээр 1/2 коэффициенттэй агшааж зурна. Created by Сал Хан.

Video transcript

. Координатын эх дээр төвтэй, 1/2 коэффициенттэй сунгалтаар D, E болон F цэгүүдийн буух дүрийг дүрсэл. тэгэхээр координатын эх дээр төвтэй байна. 1/2-оор багасгахыг хүсч байгаа. Үүнийг бодох нэг арга нь координатын эхээс харгалзан D, E болон F цэгүүд хүртэлх зайн хагастай тэнцүү зайд орших цэгүүдийг олох юм. Учир нь манай сунгалтын коэффициент аль ч чиглэлд 1/2 гэсэн байгаа. D цэг нь сөрөг 8 дээр байна. хэрэв бид 1/2 коэффициенттэйгээр хувиргавал х тэнхлэгийн сөрөг 4 дээр дүрслэгдэнэ. у тэнхлэг дээр -9 дээр байгаа учир дүр нь -4.5 дээр бууна. үүний хагас нь яг энд ирэх нь. энэ нь хувиргалтаар D энд ирж байна эсвэл D-ийн дүр гэнэ. одоо E цэгийг харцгаая E нь координатын эхээс х тэнлэг дээр 2 оор илүү байна. 1/2 дахин сунгахад энэ нь 1 болно. Энэ мөн у тэнхлэг дээр координатын эхээс 7-оор илүү байна. тэгэхээр 3 бүхэл 1/2 болно. 7-г 1/2-оор үржүүлбэл 3 бүхэл 1/2 шүү дээ. энэ хооронд очих юм байна. за эцэст нь F цэг, абсцисс нь 6, байна . ординат нь -6 байна. тэгэхээр сунгалтаар абсцисс нь 3, ординат нь -3 болно. тэгэхээр энд ирэх нь Эдгээр цэгүүдийн дүрийг тэмдэглэчихлээ. Цэгүүдийг холбовол мөн чанартаа кллодинатын эхэд төвтэй эхэд төвтэй DEF2 багасгасан дүрс гарна. Координатыг нь бичицгээе. D цэг нь -8, -9 байсныг санаарай. Тэгвэл түүний дүр нь түүний 1/2 дээр дүрслэгдэнэ. тэгэхээр -4 ба -4.5 E цэгийн дүр нь E цэг нь 2, 7 байсан. 3.5.тэгэхээр 1, 3.5 дээр дүрслэгдэнэ. Хамгийн сүүлд F цэг нь 6, -6 байсан тэгэхээр энэ нь 3. -3 дээр дүрслэгдэнэ. . Тэгэхээр эндээс харах чухал зүйл бол манай сунгалтын төв бол координатын эх дээр байсан. тийм болохоор х тэнхлэг, у тэнхлэгийн аль ч чиглэлд бүх хэсгээс координатын эхээс орших зай нь 2 дахин багассан. Яагаад гэвэл сунгалтын коэффициент нь 1/2 байсан. Бид зөв боджээ.