Үндсэн товъёог
Алгебрын үндэс
Course: Алгебрын үндэс > Unit 1
Lesson 3: зэргийн илтгэгчЗэргийн жишээ 2
Created by Сал Хан.
Want to join the conversation?
No posts yet.
Video transcript
6∙6∙6∙6∙6∙6∙6∙6 тоог зэргийн тэмдэглэгээ ашиглан бич. Тэгвэл энэ юу болох вэ? Энд 6-г өөрөөр нь хэдэн удаа үржүүлсэн байна вэ? За харцгаая, энд 6-г үржүүлэх нь нэг, үржүүлэх нь 6-г үржүүлэх нь гээд хоёр, Энэ 6-г үржүүлэх нь 2 биш, Энэ бол 6-г өөрөөр нь 2 удаа үржүүлнэ, 6-г өөрөөр нь 2 удаа үржүүлбэл 36 байдгийг санаарай. 6-г 2-оор үржүүлбэл 12 шүү дээ. Тэгэхээр бидэнд нэг 6, хоёр 6, гурван 6, дөрвөн 6, таван 6, зургаан 6, долоон 6, найман 6. Тэгэхээр бид 6-г өөрөөр нь найман удаа үржүүлж байна. Зэргийн тэмдэглэгээ ашиглан үүнийг бичвэл бид энэ бол 6-ын найман зэрэгтэй тэнцүү гэж хэлж болно. энэ нь 6∙6∙6∙6∙6∙6∙6∙6. Одоо би энэ бол энэ биш юм гэдгийг тодорхой болгохыг хүсч байна. Энэ бол 6∙8тай тэнцүү биш. 6-г 8-аар үржүүлбэл 48 шүү дээ. 6-ын 8 зэрэг бол маш их тоо 6-н 6-н 36, дахиад 6-аар үржүүлбэл хэд болох вэ? Энэ нь 36-г үржүүлэх нь ... энэ юу вэ? 216, мөн л 6-аар үржүүлбэл их том тоо гарна. Энэ тоо энд байна. Энэний утга нь маш их тоог заана. Энэ тоо бол маш их тоо. Энд байгаа энэ тоо бол нээх их биш. Нэг их биш. Тэгэхээр эргэлзэх хэрэггүй. Хэрэв 6-н 8 зэргийг харвал 6-г өөрийг нь 8 удаа үржүүлэх болохоос 6-г 8-аар үржүүлэх биш юм.