Цаг: 0:00Нийт үргэлжлэх хугацаа:17:41
0 оноо
Video transcript
Вьетнамын дайны тухай цэгцтэй ойлголттой болохын тулд бид 1800-аад оны сүүл буюу Франц Зүүн Өмнөд Азийг колоничлож байсан үе, ялангуяа одоогийн Лаос, Вьетнам, Камбож улсуудыг колоничлож байсан үеийг эргэн харах хэрэгтэй болно. Тэднийг Франц Индо Хятад гэж нийтэд нь нэрлэдэг байжээ. Бид энд Камбож улсыг харж байна. Харин энэ эргийн дагуу Вьетнам мөн энд Лаос оршиж байна. Францын колоничлол - энд цаг хугацааны хувьд зай гараад байна - тэдний колоничлол дэлхийн II дайн дуустал тогтносон. Тэгэхээр та нар төсөөлж байгаа байх. Дэлхийн II дайны үед Германчууд Францыг эзэлсэн. Вьетнамчууд тусгаар тогтнолоо олж авахыг хүсч байсан. Ингээд эрх чөлөөгөө олж авах хөдөлгөөн өрнөж эхэлсэн. Уг хөдөлгөөнийг Вьет Мин удирдаж байсан. Харин Вьет Минийг Хо Чи Минь удирдаж байсан байна. Энэ баруун гар талд Хо Чи Мины зураг харагдаж байна. Эрх чөлөөн тэмцэл хийхээс гадна тэд бас Коммунистууд байсан. Тэгэхээр энэ нь