Software Development

Ажлын байрны тодорхойлолт

Хан Академи нь авьяаслаг програмистуудыг дэлхийд зориулсан үнэ төлбөргүй виртуал сургалтын орчин хөгжүүлэх ажилд урьж байна. Хэнд ч хаана ч үнэ төлбөргүй хүргэх дэлхийн жишгийн боловсрол олгох манай эрхэм зорилгод бидэнтэй нэгдээрэй.

Манай програмистууд нь өмнө нь шийдвэрлэгдэж байгаагүй дэлхий ертөнцөд өөрчлөлт авчрах чухал асуудлуудыг шийдвэрлэхэд оролцдог. Бид суралцахуйг дэмжих A/B тестүүдийг хийж зөвхөн веб хуудасны харагдах байдлыг өөрчлөх биш харин жинхэнэ хүмүүсийн бодит амьдралыг өөрчлөх ажлыг хийдэг. Сурагчид онлайнаар хамтран суралцах үйл явцыг шинэчлэн өөрчилж, сая сая хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангах хэмжээний томоохон дотоод бүтцийг удирдан ажиллууж, шинэчлэн сайжруулах нь бидний ажлын нэгээхэн хэсэг юм.

Бид боловсролын ирээдүйг бүтээхийг хүсч байна. Бидэнтэй хамтран бүтээлцэхийг танаас хүсье.

Qualifications

  • Програмчлалд дуртай, сурагчдын өргөн оролцоот сургалтыг дэмждэг, дэлхий ертөнцөд өөрчлөлт шинэчлэлт авчрах хүсэлтэй бол.
  • Хүнд бэрхшээлтэй програмчлалын асуудлыг шийдвэрлэх чадвар. Магадгүй ийм чадвар танд бий гэдгийг та компьютер дээр ажиллаж эхлэхээсээ өмнө мэдэж байсан болно. Одоо ингээд хэрэгжүүлснээрээ амжилтын урт цувааг ардаа үлдээнэ гэдэгт итгэлтэй байна.
  • Бидний хэрэглээнд байдаг байсан бүхий л технологид сонирхолтой.
  • Хэрэглэгчид хэрхэн суралцдаг таны ахлах сургуульд бүр их сургуульд үзэж байсан хичээлүүдийг чинь хэрхэн эзэмшиж болохыг мэдэрч ойлгох өндөр чадвартай байх. Ямар ч интегралаас айдаггүй, хүссэн бүхнээ сурч мэдэж чадна гэж итгэдэг байх.
  • АНУ-д хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл.

Past Projects